Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсафзай дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Их Британийн Оксфордын их сургуулийг амжилттай төгсчээ. Тэрээр төгсөлтийн шалгалтуудаа амжилттай өгч дууссандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Юсафзай Пакистаны охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байгаад Талибаны зэвсэгт бүлгийн цэргүүдэд тархи, хүзүү, цээжиндээ буудуулсан ч азаар амьд үлдэж чадсан юм. Тэрээр Оксфордын их сургуульд улс төр, философи, эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Твиттер хуудсандаа “цаашдын төлөвлөгөөгөө бүрэн гаргаагүй ч яг одоогоор ном уншиж, Netflix үзэж, унтмаар байна” хэмээн жиргэжээ.
Хүнд дайралтаас эсэн мэнд үлдэж чадсаныхаа дараа гэр бүлийнхээ хамт Бирмингхэмд амьдарч байгаа юм. 2014 онд Юсафзай 17 настайдаа дэлхийн хамгийн залуу Нобелийн энх тайвны шагналтан болсон билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.