СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилд коронавирусээр халдварлагсад сая давлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан 8,758,271 тохиолдол бүртгэгдэж 462,525 хүн нас баржээ. АНУ 2,3 сая орчим тохиолдлоор дэлхий дээрх халдвар хамгийн их тархсан улсаар нэрлэгдэж байгаа бол жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа Бразил улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг сая давсан байна.

Бразил улсад өнөөдрийн байдлаар 1,038,568 тохиолдол бүртгэгдэж, 49,000 гаруй иргэн нас баржээ.

Мөн дөрөв дэх хоногтоо дараалан тус улсад нас барсан иргэд 1,200-аас дээш бүртгэгдсэн байна. Гэвч эдгээр тоо бодит байдлаас тун бага байгаа гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм. Учир нь тус улсад цар тахлыг оношлох, шинжлэх ажил удаашралтай, хүндрэлтэй байгаа тул тархалт оргил үедээ хүрэхэд дахиад хэдэн долоо хоног үлдсэн гэж үзэж байна.

Энэ хооронд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус  улс орнууд хорио цээрээ суллаж, Засгийн газрууд эдийн засгаа эргэн хөдөлгөж эхэлснээр коронавирусийн халдвар илүү шинэ, аюултай түвшинд хүрч хоёр дахиа давалгаалж болзошгүй хэмээн анхааруулжээ.

Ойрын өдрүүдэд Латин Америкийн бүс нутагт цар тахал эрчимтэй тархаж байна. Бразилиас гадна Чили, Перу, Мексик улсууд тархалт өндөр улс орнуудад тооцогдож байна.

Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болзонаро коронавирусийг жирийн ханиад хэмээн мэдэгдэж, амны хаалт зүүхгүй байхыг уриалснаар халдварыг барьж дийлэхээ больсон тул асар их хэмжээний зэмлэл шүүмжлэлд өртөж байгаа нь гарцаагүй. Гэсэн хэдий ч төрийн тэргүүн хорио цээрээ суллаж, эдийн засгаа эргэн сэргээхийг оролдож байгаа юм.

Хэдийгээр тус улсад хорио цээрийн дэглэм цөөнгүй долоо хоног бүсчлэн тогтоосон ч эргэн суллаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.