СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ БНСУ-ын эсрэг ухуулах хуудас илгээхээр бэлтгэлээ базааж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНАСАУ Сөүлийн эсрэг ухуулах хуудсыг их хэмжээгээр хэвлэн, удалгүй БНСУ руу хил давуулан илгээхээр зэхэж байгаа талаар тус улсын төв мэдээллийн агентлаг өнөөдөр өглөө мэдээллээ.

Тус агентлагийн албан ёсны мэдэгдэлд “Нийт улс орон даяар уурлаж бухимдсан иргэд наад захын ёс суртахууныг гээсэн Өмнөд Солонгос дахь хүмүүст шийтгэлийн хуудас тараах бэлтгэл ажлыг идэвхтэй урагшлуулж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр Солонгосын хоорондын гэрээнд байрлуулсан бүх эх орончдын итгэл, найдвараар наадсан Өмнөд Солонгосын эрх баригчдад эдгээр хуудас ялгаж салгалгүйгээр хүрэх болно” гэсэн байв.

Түүнчлэн Өмнөдийг шүүмжилж, Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг эсэргүүцсэн ухуулах хуудсуудыг хэвлэж буй Умард Солонгосын ажилчдын хэд хэдэн зургийг нийтэлжээ. Өмнөд Солонгос дахь дүрвэгсэд Пхеньяны эсрэг ухуулах хуудас бүхий агаарын бөмбөлгүүдийг хөөргөх үйл ажиллагаа явуулсаар байсан нь Умардын эрх баригчдыг ихээхэн бухимдуулаад байгаа тул тус улсаас ийнхүү хариу арга хэмжээ авч байна.

Үүнээс өмнө БНАСАУ, БНСУ-тай дайсан мэт харьцахаа мэдэгдэн, хоёр улсын хоорондох харилцаа холбооны шугамаа таслан, цэргүүдийг хил орчмын бүс рүү дахин байрлуулаад зогсохгүй энэ долоо хоногийн эхээр хоёр Солонгосын хамтарсан харилцаа холбооны албыг дэлбэлээд байгаа билээ. Энэ явдлын дараа Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яамны сайд Ким Ён Чул хоёр улсын харилцаа хурцадсанд хариуцлага хүлээн, үүрэгт ажлаасаа огцрохыг хүсэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүний саналыг өчигдөр хүлээн авч, зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.