Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Манай улсад өчигдрийн байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол 204, эдгэрсэн 132 хүн байна.
Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр найман сая 735 мянган хүн өвчилж, 461 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цаг 166 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан нь цар тахал эхэлснээс хойш хамгийн их шинэ тохиолдол илэрсэн өдөр боллоо.
Хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсээр байна. Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Туваа мужуудад өвчлөл өмнөх өдрийнхөөс 54-115 тохиолдлоор нэмэгджээ.
Манай улсад сүүлийн 24 цагт найман хүн ажиглалтад орж 26 хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад орлоо. Одоогоор нийт 1703 хүн тусгаарлах байранд байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Шуурхай 119 дугаарт 168 дуудлага коронавирусийн талаар зөвлөгөө авчээ.
Ард иргэдийг олны хөлийн газар хүүхдээ дагуулж явахгүй байхыг ЭМЯ-аас зөвлөлөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-2020 оны 06-р сарын 19-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 62 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс бүх сорьц "сөрөг" гарч коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-өөс долоон хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ.
Монгол улсад 204 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 139, эмчлэгдэж 65 буй иргэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.