Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев коронавирусийн халдвар авсан талаар “ТАСС” агентлаг мэдээллээ.
“Казахстаны анхны Ерөнхийлөгч одоогийн байдлаар сайн дурын тусгаарлалтад байгаа. Харамсалтай нь Үндэсний удирдагчийн коронавирусийн хамгийн сүүлийн шинжилгээ нь “эерэг” хариутай гарсан” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Түүнчлэн тэрээр экс Ерөнхийлөгчийг алсаас үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн талаар санаа зовох ямар ч шалтгаан байхгүй гэдгийг онцолсон байна.
Тэгвэл энэ мэдээг дуулсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд дэмжлэг үзүүлсэн мессеж илгээжээ. Путин Назарбаевын эрч хүч, тэнхээтэй сэтгэл болон өөдрөг үзэл нь ойрын хугацаанд өвчнөөсөө ангижрахад тусална гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Тэрээр “Таныг бүрэн эдгэрэн, олон жилийн турш эрүүл энх байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.
Эх сурвалж: gazeta.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.