СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгийн Ерөнхий сайд йогоор хичээллэн, коронавирусийн эсрэг дархлаагаа сайжруулахыг уриалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Энэтхэг улсад коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг дархлаа буюу “хамгаалалтын бамбай” бий болгоход йогийн үзүүлэх ач тусыг магтан сайшаав.

Эртнээс йогийн дасгал хөдөлгөөн хийсээр ирсэн Моди ням гарагт болох Дэлхийн Йогийн өдрийг тохиолдуулан YouTube хуудсаар дамжуулан зөвлөгөө өгчээ. Тэрээр “Одоог хүртэл дэлхийн аль ч оронд коронавирусийн эсрэг вакциныг боловсруулж чадаагүй байгааг бид бүгд мэднэ. Тийм ч учраас.

Цагаан хоолтон тэрээр 2014 онд засгийн эрхэнд гарахдаа йог, Аюрведа болон бусад Энэтхэгийн уламжлалт эмчилгээг сурталчлах яам байгуулж байсан. Түүнчлэн түүний анх НҮБ-д санал болгож байсан Дэлхийн Иогийн өдөр мөн 2014 онд батлагдаж байжээ.

Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд Энэтхэг төдийгүй дэлхий дахины олон хүн цугларан, йогийн арга хэмжээнд оролцдог боловч Моди энэ жил хүмүүсийг гэрээсээ нэгдэхийг уриалав. Мөн хэмээн онцоллоо.

1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улсад одоогийн байдлаар 380 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: The Jakarta Post

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.