Колумб улсын нутаг дэвсгэрт тэрсүүд үзэлтэй цэргийн партизанууд Швейцарь, Бразилийн хоёр иргэнийг барьцаалан хориод байсан юм. Тэгвэл гурван сарын өмнө баригдсан жуулчдыг Колумбын армийн тусгай ажиллагааны үеэр амжилттай аварчээ.
Даниель Макс Гуггенхэм, Хосе Иван Альбукуэркуэ нарыг Фарк босогчдын хөдөлгөөнд байсан хуучин цэргүүд барьцаалсан байна. Тэднийг оршуулгын газарт аваачна хэмээн барьцаалагчид сүрдүүлсэн тухай ярьжээ. Барьцаалагчид жуулчдыг хоёр нохойных нь хамт барьж, олон арвсан сая песо нэхсэн байна.
Барьцааны иргэдийг хүйтэн сэрүүн газарт байлгасныг эс тооцвол биед нь ямар нэгэн байдлаар хүрч, зодож шархдуулаагүй ажээ. Аврах ажиллагааны талаарх мэдээлэл тодорхойгүй ч Колумбын армийн хүний наймаа, хүн хулгайлах гэмт хэргийн эсрэг нэгж тусгай ажиллагаа явуулсан байна.
Жуулчид суллагдсандаа маш их баяртай байгаагаа илэрхийлэн, хэдий таагүй явдал тохиолдсон ч энэ улсын бүх зүйлд хайртай хэмээн ярьжээ.
Фарк босогчдын бүлэг нь 1964 онд Коммунист намын нэг салбар болон үүсгэн байгуулагдсан бөгөөд Маркс-Лениний онол, үзэл санааг даган мөрддөг байна. Гол үүсгэн байгуулагчид нь жижиг фермер эрхлэгчид, газар тариалангийн салбарын ажилчид байдаг. Тэд тухайн цаг үедээ эрх тэгш бус байдлыг эсэргүүцэж байсан ч сүүлийн жилүүдэд тэрсүүд үзэлтнүүдэд тооцогдох болсон ба 2016 онд Засгийн газартай түүхэн гэрээ байгуулснаас хойш улс төрийн нам хүчин хэмээн нэрлэгдэх болжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.