Домогт сагсан бөмбөгчин Коби Брайнт болон түүний 13 настай охин Жианна нарын зорчиж байсан нисдэг тэрэг өнгөрөгч нэгдүгээр сард осолдон, нисдэг тэрэгт зорчиж байсан есөн хүн харамсалтайгаар нас барсан билээ.
Тэгвэл энэхүү ослын шалтгааныг шалгаж буй мөрдөн байцаагчид нисдэг тэрэгний нисгэгч хэт манантай нөхцөл байдлын улмаас баримжаа алдсан байж магадгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.
АНУ-ын Холбооны аюулгүй байдлын мөрдөн байцаагчдын энэ лхагва гарагт дэлгэсэн баримт бичигт нисгэгч Ара Зобаян осол болохоос хэдхэн хормын өмнө нислэгийн хяналтын төвд нисдэг тэрэг хөөрч байна хэмээн мэдүүлсэн боловч, яг үнэндээ тэд газардаж байжээ.
Авто тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн эхний тайланд нисгэгч Зобаяныг өнцгөө буруу тооцоолсон байх гэж дүгнэж байна. Тэнгэр, эсвэл эргэн тойрон дахь газар харагдахгүй, үзэгдэх орчин хязгаарлагдах үед нисгэгчдийн өндрийн болон хурдны баримжаа алддаг талаар мэргэжилтнүүд дурдав.
Гэвч одоогийн байдлаар эдгээр мөрдлөгийн үр дүн батлагдсан дүгнэлт биш бөгөөд эцсийн тайлан удахгүй гарах төлөвтэй байна.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.