СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы Хууль зүйн сайд асан эхнэрээ сонгуульд ялуулахын тулд 24 сая иен тараажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Япон улсын Хууль зүйн сайд асан Кацуюки Каваи өөрийн эхнэр хууль тогтоогч Анригийн өнгөрсөн жилийн дээд танхимын сонгуулийн кампанит ажлын үеэр орон нутгийн улс төрч, дэмжигчдэд бэлэн мөнгө өгсөн гэж сэжиглэгдэн, гэр бүлээрээ баривчлагджээ.

. Уг сонгуулийн үр дүнгээр Анри Каваи суудал авч чадсан юм.

Кацуюки 24 сая иен буюу 632 сая төгрөгийн бэлэн мөнгө тараасан бол эхнэр нь 1.5 сая иен буюу 39 сая гаруй төгрөгийг тараажээ. Тэд нийт 100 орчим хүнд бэлэн мөнгө өгсөн гэнэ. Эдгээр 100 хүний ихэнх нь прокурорын байцаалтын үеэр бэлэн мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Түүнчлэн прокурорууд Кацуюки Каваи эхнэрийнхээ өмнөөс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан болохыг олж тогтоожээ.

. Лхагва гарагт Кацуюки сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр холбогдох бүх талуудад асуудал үүсгэсэндээ уучлал гуйжээ. Гэвч тэрээр түүний улс төрийн үйл ажиллагаа хэзээ ч хууль зөрчөөгүй гэж мэдэгдсэн юм. Харин Анри Каваи өмгөөлөгчийнхөө зөвлөгөөгөөр мэдэгдэл өгөхөөс татгалзав.

Кацуюки өмнө нь Ерөнхий сайд Шинзо Абэгийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн тусгай зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэхүү хэрэг Абэ болон түүний Засгийн газарт хүнд цохилт болж байгаа нь тодорхой билээ.

Эх сурвалж: Japan Today

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.