СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ачаа тээврийн гурван жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Монгол улсад өчигдрийн байдлаар коронавирусийн 201 тохиолдол бүртгэгдсэнээс 127 нь эдгэж, эмнэлгээс гараад байгаа билээ. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Коронавирус дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэн 8 сая хүн өвчилж, 455 мянган хүн нас барлаа. Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн хугацаанд 124 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас баржээ.

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 7790 шинэ тохиолдол бүртгэгдэж, 182 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай ЭМЯ-ны 119 тусгай дугаарт 218 дуудлага ирснээс ихэнх нь клиникийн эмнэл зүйн зөвөлгөө авчээ.

Мөн шашны байгууллагууд ЭМЯ-аас өгч буй коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг маш сайн баримталж ажиллаж байгаа талаарх мэдээлэл иргэдээс ирсэн байна. Манай улсад сүүлийн 24 цагт 297 хүн шинээр ажиглалтад орж, 216 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ.

Одоогоор тусгаарлах байранд 1719 хүн байна. БНСУ-аас өчигдөр 266 хүн эх орондоо ирлээ. Тэдгээр иргэдээс ХӨСҮТ-д нэг иргэн, Цэргийн төв эмнэлэгт 32 хүнийг тусгаарлан бусад иргэдийг тусгаарлан ажиглах байруудад хуваариллаа. Эдгээр иргэдэд 44 их эмч, 34 резидэнт эмч, эмнэлгийн ажилтан хяналт тавин ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

2020 оны зургадугаар сарын 18-нд ХӨСҮТ-өөс нийт 339 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 336 хүний шинжилгээ сөрөг гарч коронавирус илрээгүй. Харин гурван хүний хариу эерэг гарлаа. Эдгээр иргэд Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд нэг нь 59 настай ОХУ-ын иргэн, нэг нь 34 настай Беларус улсын иргэн, нэг нь 32 настай Монгол Улсын иргэн юм. БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарч вирус илрээгүй, сэжигтэй гэж үзэн тусгаарласан нэг иргэнд мөн адил вирус илрээгүй.

Коронавирусээр өвчлөөд байсан таван хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна. Эдгэрсэн таван хүн бүгд оюутнууд бөгөөд хяналтын дэг журам эмчилгээний горимыг сайн баримталж, маш их хичээлээ. Монгол Улсад 204 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нийт 132 хүн эмнэлэгээс гарч, дараагийн сувилал руу шилжээд байна. Одоогоор 72 хүн эмчлэгдэж байгаа бол биеийн байдал хүндэвтэр 5, хөнгөн 67 хүн байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.