НҮБ-ын гишүүн орнууд уржигдар Туркийн улстөрч Болкан Бозкирийг Ерөнхий чуулганы шинэ даргаар сонгосон гэж тус байгууллагаас мэдээлжээ.
Ингэснээр тэрээр есдүгээр сард болох 75 дахь удаагийн ээлжит чуулган эхлэхээс өмнө Нигерийн иргэн Тиджани Мухаммад Бандегаас шинэ албан тушаалаа хүлээн авч үүрэгт ажилдаа орох юм байна. Тус байгууллагын 74 дэх чуулганы дарга Тиджани Мухаммад Банде “Ноён Болкан Бозкир олон санал авснаар 75 дахь удаагийн чуулганы даргаар сонгогдсон” гэж мэдэгджээ. Мөн Энэтхэг, Ирланд, Мексик, Норвеги улс 3/2 хувийн саналаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүн орноор хоёр жилээр сонгогдсон энэ орнууд ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нд ажиллаж эхлэх аж. Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард “Энэ зөвлөлийн байнгын гишүүн бус орноор сонгогдсон нь манай орны хувьд их том хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг” гэж твиттертээ жиргэжээ.
Мексик нь аюулгүй зөвлөлийн гишүүнээр элсэхийн тулд 192 саналаас 187-г авснаар жилийн турш эх орноо болон Сан Винсент, Гренадин улсыг төлөөлөх аж. Харин Европын хоёр орон болох Норвеги, Ирландын хувьд 130.128 санал авсан байна. Канадын хувьд 108 санал авснаар аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр сонгогдож чадаагүй байна. Мөн 184 саналаар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болсон эх орноороо бахархаж байна. Энэ байгууллагын гишүүн орноор сонгосон бүх оронд талархаж байна” гэж Энэтхэгийн дэд сайд твиттертээ жиргэжээ. Ингэснээр Энэтхэг улс Африк, Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөх орны нэг болж байна. Харин эхний санал хураалтад оролцсон Африкийн хоёр орны нэг нь ч гишүүнээр сонгогдоход шаардлагатай 128 саналыг авч чадаагүй аж. Тодруулбал, аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн Кени улс 113 санал авснаар 78 санал авсан Жибути улсын өмнө орсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.