Бүтээн байгуулалт хийхээр газар аваад түүнийгээ зориулалтаар нь ашигладаггүй аж ахуй нэгж, иргэн нийслэл хотод цөөнгүй бий. Харин ашиглагдаагүй удсан газарт хур их хог цугларахаас гадна хашаалсан төмөр нь өнгө үзэмж чанар муутай болж салхинд нурж, унах тохиолдол гардаг.
Ялангуяа нурахад ойрхон болсон хашааны хажуугаар явж буй иргэд гэнэтийн осолд өртөхгүй гэх баталгаа байхгүй. Иймд 1.5 сая хүн амьдарч буй Улаанбаатар хотод барилгын хашааны стандартыг мөрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс стандартын шаардлага хангахгүй түр хашааг шинэчлэх ажил нийслэлийн есөн дүүрэгт үргэлжилж байна. Улаанбаатар хотод шинэчлэх шаардлагатай барилгын 280 гаруй хашааг шинэчлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.