Энэтхэг улсын Ладах мужийн дагуух тэмдэглэгдээгүй хил дээр тус улсын болон БНХАУ-ын цэргүүдийн дунд үүссэн мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн энэтхэг цэргүүдийн үхэлд шударга ёсыг тогтоохыг шаардсан олон зуун иргэд Бенгал мужийн хэд хэдэн дүүрэгт бослого гарган, хятад бараа бүтээгдэхүүнийг устган сүйтгэжээ.
Indians throwing away a Chinese TV followed by a foot-tapping dance by society uncles in Gujarat. pic.twitter.com/cDFjfcvPkb
— Uzair Hasan Rizvi (@RizviUzair) June 17, 2020
Хилийн дагуух Хятадын армийн харгис дайралтуудыг эсэргүүцсэн иргэд хятадын бүтээгдэхүүнүүдийг хориглож, худалдаж авахгүй байхыг уриалан, гудамжаар Хятадын эсрэг уриа лоозон барин жагсаж, мөн БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпигийн зураг хөргийг шатаасан байна. Зарим иргэд хятад зурагтаа цонхоороо гарган хаяж, хүмүүс дээрээс нь гишгэлдэн эвдэлж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр таржээ.
Түүнчлэн Силигури хотын алдарт “Хонконг маркет”-ийн дэлгүүр эзэмшигчид энэ лхагва гарагт уг захын нэрийг өөрчилж, хятад бараа бүтээгдэхүүн зарахаас бүрэн татгалзахаар шийдсэн гэнэ.
Үүгээр ч зогсохгүй, бухимдсан иргэд гар утаснаасаа Хятадын “TikTok” аппликейшнийг устгаад, өөр бусад хятад аппликейшнүүдийг гар утаснаас автоматаар устгах тусгай программыг олноор хэрэглэж байгаа аж. Цаашлаад Бүх Энэтхэгийн Худалдаачдын Холбооноос “Хятадад үйлдвэрлэв” тэмдэгтэй 500 гаруй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гарган, худалдахгүй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: news18.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.