СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Перу улс коронавирусийн халдвараар Италийг давлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Дэлхий даяар коронавирусийн халдварын 8,4 сая тохиолдол бүртгэгдэж, АНУ 2,2 сая тохиолдлоор тэргүүлж байна. Халдварын шинэ голомт болоод буй Латин Америкийн бүс нутгийн орнуудаас Перу улс халдварын тохиолдлоор Италийг гүйцжээ.

Бразил улсад коронавирусийн 960,000 гаруй тохиолдол бүртгэгдсэнээр бүс нутагтаа тэргүүлж байгаа бол Перу улс хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад халдварын 240,000 батлагдсан тохиолдол илэрчээ.

. Бразил, Перугээс гадна Чили улсад байдал хүнд байна.

Дэлхийн уушги болсон Амазоны ширэнгэн ойг хамгаалдаг уугуул иргэдийн толгойлогч гэдгээрээ олонд танигдсан Каяапи хүмүүсийг тэргүүлэгч Паулино Пайакан коронавирусийн халдвар авч 65 насандаа таалал төгссөнийг мэдээлжээ.

Харин Ази тивд Энэтхэг улс нэг хоногийн дотор хамгийн олон буюу 12,881 тохиолдол шинээр илэрснийг мэдээлсэн байна. Тус улсад коронавирусийн 370,000 орчим тохиолдол илэрч Америк, Бразил, Оросын дараа бичигджээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.