СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-18

Анхны гэрлэлтийн дундаж нас хоёр насаар хойшилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор нийт өрхийн тоо 2010 оноос 25.7 хувиар өссөний дотор хотын өрх 26.4 хувиар, хөдөөгийн өрх 24.3 хувиар тус тус өссөн байна.

Улсын хэмжээнд 897.4 мянган өрх тоологдсоноос 59.7 хувь нь ам бүлээрээ байгаа өрх, 22.7 хувь нь нийлмэл ам бүлтэй, 15.4 хувь нь ганц бие, 2.2 хувь нь холимог ам бүлтэй.

Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон нь 2010 оны улсын дундаж тоотой ижил байна. Харин 1-2 ам бүлтэй өрхийн эзлэх хувь ихээхэн өөрчлөгджээ. Тухайлбал, .

Анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон бөгөөд 2010 онтой харьцуулахад хоёр насаар хойшилсон байна.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн насны ялгаа ойролцоогоор нэгээс хоёр насны зөрүүтэй байгаа нь сүүлийн 20 жилд өөрчлөгдсөнгүй.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг халхууд эзэлж, өмнөх тооллогоос 1.4 пунктээр өссөн байна. Казахуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 3.8 хувь байгаа нь халхуудын дараа орж байна. Харин Дөрвөд, Баяд, Буриад угсаатнууд 2010 оноос буурчээ. 

Монгол Улсад Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр нийт 897.4 мянган өрх 770.9 мянган сууцанд амьдарч байна. Амьдарч буй өрхийн тоо, хүн байнга амьдардаг сууцны тооны харьцаа хотод ойролцоо байхад, хөдөөд өрхийн тоо нь илүү байна..

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.