СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амны хаалт зүүхээс татгалзсан зорчигчийг онгоцноос буулгажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар коронавирусийн тархалтын үеэр тогтоосон хорио цээрийн дэглэм үе шаттайгаар тавигдаж байгаатай холбогдуулан зарим улс хилээ нээж, зарим улс дотоодын нислэгүүд үйлдэж байгаа юм. Ингэхдээ вирусийн тархалт дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, зай барих зэрэг дэг журмыг даган мөрдөхийг зааварласан.

Тэгвэл Американ Эйрлайнсийн нислэгийн үеэр амны хаалт зүүхээс татгалзсан зорчигчийг онгоцноос албадан буулгасан явдал гарчээ. . Зорчигчид амны хаалт зүүх ёстой гэсэн дүрмийг Американ Эйрлайнс компани хэрэгжүүлснээс хойш анх удаа зорчигчийг амны хаалт зүүхээс татгалзсаны төлөө албадан буулгасан байна.

Хэдийгээр зорчигчид онгоцон дотор амны хаалт зүүх тухай хуулинд багтаагаагүй ч нислэгийн компаниуд ажилчид болон зорчигчдодоо энэ талаар дүрмийг чанд хэрэгжүүлэхийг зааварлаад байгаа юм. Зорчигч Страка амны хаалт зүүхээс татгалзсаны улмаас тус нислэг дөрвөн минутаар хойшилжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.