Английн алдарт “Битлз” хамтлагийн экс гишүүн, Их Британийн “Сэр” хүндэт цолтой гитарчин, дуучин Жэймс Пол Маккартни өнөөдөр буюу зургадугаар сарын 18-ны өдөр 78 нас зооглож байна.
Ливерпүүл хотод төрсөн Пол Маккартни бол хөгжмийн ертөнцийн хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг бөгөөд 60 гаруй жилийн турш бараг л өрсөлдөөнгүй карьерыг эрхэлсээр ирсэн билээ.
Энэ жил тэрээр төрсөн өдрөө АНУ-д эхнэр Нэнси Шевеллийн хамт тэмдэглэж байгаа бололтой. Хосууд энэ долоо хоногийн эхээр Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн Хэмптоны хэсгээр дэлгүүр хэсэн, хүнсээ цуглуулж байгаа нь папарацийн дуранд өртсөн. Пол, эхнэрийн хамт коронавирусээс болгоомжлон, амны хаалт зүүн, эмнэлгийн бээлий өмссөн байв.
Түүнчлэн цагаан хоолтон тэрээр олон жилийн өмнөөс л шүтэн бишрэгчдээ өөрийнхөө төрсөн өдрөөр махнаас татгалзахыг уриалдаг байсан юм. Рок од нэг удаа “Миний төрсөн өдрөөрөө хүсдэг ганц зүйл бол Дэлхий дээрх энх тайван, үүний дотор амьтдын энх тайван ч ордог” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: Evening Express, Daily Mail, TVB
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.