СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-18

БНСУ-аас 269 иргэн эх орондоо ирнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор Монгол улсын 266 иргэн ирнэ. Үүнд, 252 том хүн, 14 нялх хүүхэд байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн бна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Наранбулаг, Сэлбэ, Ивээлэнд тусгаарлана. Тусгай үүргийн онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна.

Түүнчлэн, УОК-оос 06 дугаар сарын 19-нд Франкфурт, 06 дугаар сарын 20-нд Сөүл транзит /Зүүн өмнөд Азид бгаа иргэдийг/, 06 дугаар сарын 21-нд Сиатлл чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 760 орчим иргэнээ татаж авна.

. Тэднээс таван сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан талаар мэдээлсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.