СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пхеньян цэргийн бэлтгэл сургуулилтаа дахин эхлүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хойд Солонгосын зэвсэгт хүчний штабаас өчигдөр тус улсаас зугтсан дүрвэгчдийн зүгээс Пхеньян руу илгээсэн сурталчилгааны улмаас хоёр орны харилцаа муудсантай холбоотойгоор зэвсэггүй хилийн бүс Кэсон болон Кумдан ууланд бүх төрлийн цэргийн сургуулилтыг дахин хийж эхэлнэ.

Гэхдээ хоёр орны хооронд байгуулсан гэрээгээр бэлтгэл сургуулилтын үеэр зэвсэг ашиглахгүй аж. “КСНА” агентлагийн мэдэгдэлд”Сөүлээс Пхеньянын Засгийн газарт 2018 оноос хойш хоёр Солонгосын сахин хадгалж ирсэн тайван байдлыг сэргээх хэлэлцээрийг дахин хийх зорилгоор тусгай төлөөлөгчийг илгээх хүсэлт тавьсан. Гэвч тэд энэ хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан” гэж мэдээлжээ.

Харин Мөн цэрэггүй бүс руу дахин давших, бэхлэлтийн шугам болгох болон Өмнөд Солонгосыг ажиглах зэвсэгт хүчнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар судалж байна гэж мэдэгджээ. Үүний дараа Пхеньян хоёр орны төрийн тэргүүн нарын 2018 онд хийсэн чуулганаар хэрэгжсэн амжилтын нэг Өмнөд Солонгосын Засгийн газартай харилцаж байсан байгууллагыг сүйтгэсэн юм. Харин энэ байгууллагын үйл ажиллагаа Мөн энэ мэдэгдлийг хийхээс өмнө Хойд Солонгосын удирдагчийн эгч Ким Ё Жон Өмнөд Солонгостой харилцаагаа зайлшгүй таслах гэж байгаагаа сануулжээ. Түүнээс гадна дайсны эсрэг хэрэгжүүлэх дараагийн алхмыг хийх эрхийг Хойд Солонгосын зэвсэгт хүчний мэдэлд үлдээсэн байна.

Тэрээр Хойд Солонгосын зүгээс үндэсний хэмжээнд өмнө нь авч байгаагүй арга хэмжээг хэрэгжүүлж байгааг мэдэж байгаа ч элч илгээхийг зорьж байна гэв. Тиймээс Хойд Солонгосоос ямар нэгэн байдлаар орж, гарахыг зөвшөөрөхгүй гэжээ. “КСНА” агентлагаас “Сөүлийн Засгийн газраас тусгай элчийг хямралаас гарах, ашиг олохын тулд илгээж сурсан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ихэвчлэн утгагүй санал танилцуулдаг болохыг онцолжээ.

Мөн Хойд Солонгостой тогтоосон харилцаанд гарсан хямрал нь Сөүлийн эрх баригчдын хариуцлагагүй, сул дорой байдлаас болсон. Энэ асуудлыг ямар нэгэн аргаар шийдвэрлэж болохгүй. Гэхдээ Сөүл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв алхам хийх, Хойд Солонгосыг өдөөн хатгахыг оролдож байгаа хүмүүсийг хянах ёстой гэж мэдээлжээ. Мөн Пхеньяныг Сөүлийн зүгээс олон нийтэд зарлахыг хүсээгүй Хойд Солонгос руу ерөнхийлөгчийн тусгай элч илгээх санал тавьсан талаар мэдээлэл тараасан гэж зэмлэжээ. Харин Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгос цэргийн үйл ажиллагааг хэрэгжүүлбэл тохирох төлбөрөө төлөх болно гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна Хойд Солонгосын цэргийн штабаас хийсэн төлөвлөгөөний талаар хийсэн мэдэгдэлд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ үйлдэл нь хоёр Солонгосын хооронд байгуулсан гэрээ, Панмунжомын мэдэгдэл болон 2018 онд байгуулсан цэргийн гэрээг зөрчиж байгааг онцолсон байна. Энэ арга хэмжээ нь 20 гаруй жилийн туршид хоёр Солонгосын харилцааны хөгжлийн хүрээнд болон Солонгосын хойгт энхтайвныг хадгалахын тулд хамтран гаргасан хүчин зүтгэл, бүх үр дүнг устгаж байна гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын төлөөлөгч мэдэгджээ. Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Юн До Хан “Хойд Солонгосын зүгээс хийх мэдэгдэл, шалтгаангүй үйлдлийг тэвчихгүй” гэж мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжилсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.