ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ново-Огарево дахь сууцандаа коронавирусээс хамгаалах тусгай халдваргүйжүүлэх хонгил суурилуулжээ.
Уг хонгилоор нэвтрэх бүх хүний хувцас болон биеийн ил гарсан хэсгийг ариутгалын уусмалтай манангаар бүрхэн, халдваргүйжүүлдэг аж.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн тэргүүнтэй уулзах хүн бүр коронавирусийн шинжилгээнд хамрагддаг болохыг мэдээлж байсан. Түүний хэлснээр Путин нүүр тулсан уулзалтуудыг бүрэн цуцлаагүй, зөвхөн багасгасан бөгөөд, бүх уулзалтыг аюулгүй зайн журмын дор гүйцэтгэж байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар ОХУ-д коронавирусийн нийт 545 мянга гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэн, долоон мянга гаруй өвчтөн нас барж, 294 мянга орчим хүн эдгэрээд байна.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.