БНХАУ-ын нийслэл Бээжинд дахин гараад буй коронавирусийн халдварын улмаас тус хотын хоёр нисэх онгоцны буудалд өнөөдөр өглөөний 09:10 цагийн байдлаар 1,255 нислэг буюу нийт төлөвлөгдсөн нислэгийн 70 хувь нь цуцлагдаад байна. Air China, China Southern Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд нислэг худалдаж авсан зорчигчдод төлбөрийг бүрэн буцаан олголт өгөхөө мэдэгдсэн.
Түүнчлэн Бээжингээс гарч, орох галт тэрэгний тийз захиалсан зорчигчид тасалбараа нэмэлт шимтгэлгүйгээр буцаах боломжтой болжээ. Нисэх онгоцны буудлуудаас хөдөлдөг хот хоорондын автобусны үйлчилгээ ч мөн түр зогсоод байна.
Нийслэл хотын хүнсний захад коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан эрх баригчид олон нийтийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг гуравдугаар түвшнээс хоёрдугаар түвшинд шилжүүлээд байгаа юм. Зургадугаар сарын 16-ны өдөр дотоодын халдварын 31 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр хүнсний захаас гаралтай коронавирусийн халдварын тоо нийт 137-д хүрлээ.
Эх сурвалж: China Daily
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
yana daa yana.
Хүчирхэг Хятад гүрэн тэр доор нь арга хэмжээ аваад бүх хавьталийг нь илрүүлээд нам дарна
бид дотооддоо алдаж болохгүй шүү!!!маш сайн сэргийлэхгүй бол энэ сонгууль гээд юун хорио цээр,дэглэм болсон!!!!!!уг нь эрүүл бвал чухал баймаар атал эрх мэдэл илүү болжээ!!!