СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын Дижон хотод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Францын түүхэн дурсгалт төдийгүй дарсны өлгий нутаг болсон Бургунди мужийн нийслэл Дижон хотод дөрөв хоногийн турш зэвсэглэсэн мөргөлдөөн газар аваад байна. Цагдаа нарын мэдээлж буйгаар үймээн самуун төдийлөн гараад байдаггүй харьцангуй тайван хотод 16 настай Чечень хүү рүү дайрч доромжилсны хариуд өш хонзон санаж Чечень гаралтай иргэд, нийгэмлэг эсэргүүцэл үзүүлжээ.

Засгийн газрын эрх баригчид Дижон хотод үймээн самууныг намдааж, эсэргүүцлийн хөдөлгөөнөө зогсоохыг уриалж байна. . Хотын ядуусын хороолол байдаг Гресиллес дүүрэгт эсэргүүцэгчид цугласан байна.

Даваа гарагийн үдэш юүдэнтэй зэвсэг барьсан этгээдүүд тус дүүрэгт цуглаж агаарт хий буудан, гудамжин дахь хяналтын камеруудыг буудаж, хогийн сав тээврийн хэрэгслүүдийг шатаажээ. Хэв журам сахиулах цагдаа нар сөргөлдөгчдийг дарахын тулд цаг хагасын турш тэмцэж, дөрвөн хүнийг баривчилсан байна.

Дотоод хэргийн дэд сайд Лорен Нунез Дижон хотод ирж нөхцөл байдлыг хурцаар шүүмжлэн танхай этгээдүүдэд хариуцлага тооцохыг мэдэгдэж хагас цэрэгжүүлсэн цагдаагийн албаны 150 гаруй ажилтныг  мягмар гарагийн орой тараан байршуулжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.