СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монгол улсад 197 тохиолдол бүртгэгдсэнээс 109 нь эдгэж, эмнэлгээс гараад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл : Коронавирус нь дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэн 8 сая 241 мянган хүн өвчилж 444 мянган хүн нас барсан байна. 
Дэлхий нийтэд сүүлийн 24 цаг 132 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс нас барсан иргэний тоо 3000-р нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8200 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 7284 хүн нас барсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 143 дуудлага ирснээс хүмүүс амны хаалтаа зүүх нь багассан талаар мөн олон улсын ачаа тээвэрт анхаараарай гэсэн санал ирсэн байна.

.

АНУ-ын хийсэн судалгаагаар нойлын усаар коронавирус тархах магадлалтай тул иргэд усаа татахдаа суултуурын тагаа хааж татахыг анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү : 2020 оны зургадугаар сарын 16-нд ХӨСҮТ-өөс нийт 316 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч коронавирус илрээгүй.

Дахин 2 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна. Эдгэрсэн хоёр хүний нэг нь батлан хамгаалахын сургуулийн оюутан бол нөгөө хүн нь 15 настай сурагч бөгөөд нийт 31-33 хоног эмчлэгдлээ.

Монгол улсад 197 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нийт 111 хүн эмнэлэгээс гарч, дараагийн сувилал руу шилжээд байна. Одоогоор 86 хүн эмчлэгдэж байгаа бол биеийн байдал хүндэвтэр 8, хөнгөн 78 хүн байгаа юм. Бид дараагийн тусгай үүргийн онгоцуудыг хүлээн авах бэлтгэл ажлаа хангаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.