СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-17

Н.Хангарьд: “Атилла” брэнд үндэсний хэв маягийг агуулсан, давтагдашгүй байдлаараа ялгардаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголын анхны унадаг дугуйн брэнд болох  “Атилла” брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, ОУХМ Н.Хангарьдыг “Бизнес, хөгжил” буландаа урьж, ярилцлаа.

-Танай брэндийн нэр ямар утга, агуулгатай вэ.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Манайх 2011 онд үүсгэн байгуулагдсан.  Зөвхөн Монголдоо биш олон улсын зах зээлд эх орныхоо нүүр царай болсон бүтээгдэхүүн гаргахыг зорьж, брэндээ гаргаж байлаа.   Тийм ч учраас нэлээд бодож, утга учиртай нэр өгсөн.

- Сүүлийн үед хүмүүс дугуйн спортыг хэрэглээ талаас нь ашиглаж байна. Танай дугуйн брэндийн онцлог юу вэ?

-   Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ Тайвань улсад захиалгаар хийлгэдэг.  Түүнчлэн  дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Япон брэнд болох SHIMANO-гоос дугуйн тоноглолоо авдаг.  Ингээд Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгон гар аргаар угсарч “Атилла” брэнд маань бэлэн болдог.

- Япон Улс унадаг дугуйн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ордог.  Тиймээс Япон чанарыг сонгосон уу?

- Тийм ээ.  Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа бараг дугуй болгонд Тухайлбал,   дугайн арамаа Тайванийнхийг сонгож, тоногоо Японы SHIMANO-гоос авчихна. Мөн хэрэглэгч хүсвэл бусад эд ангиа өөрөө сонгоод бүрдүүлж болно.  Энэ нь үйлдвэрийн дугуйг санал болгох бус, эсрэгээрээ танд ямар дугуй хэрэгтэй байна түүнийг нь бүтээж өгч байгаа юм.  Өөрийн гар, хөлний уртад тааруулж арамаа сонгоод хэрэглээнд нь бүрэн зохицуулж, эмээлийг нь хүртэл сонгож өгдөг. Хүн болгон өөр өөрийн биеийн харьцаа хэмжээтэй тул тэр дор нь өөрт нь дугуйг бүтээж өгдөг гэдгээрээ онцлог.

-Брэндүүдийн цуглуулгаас бүрддэгийн хувьд дэлхийн брэнд сурталчилгааны төлбөр үнэ дээрээ нэмэгддэг үү?

- Тийм ээ.  Гоё асуулт байна.   Хоёр дамжлагатайгаар дэлгүүр дээр ирдэг. Харин манайх шууд үйлдвэрээс дэлгүүрт авчирч угсардаг тул зардал бага гарна. Тэгэхээр үнэ хямд ч чанарын түвшин адилхан гэсэн үг.

- Манайх эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд хүмүүс бараг л дугуй унадаггүй.  Энэ төрлийн бизнес хэр ашигтай вэ?

-2011 онд дугуйн спортын тамирчид сэлбэгээ авъя гэхэд Монголд ганц ч дэлгүүр байхгүй байлаа.  Тийм учраас үргэлж гадаад руу захидаг байсан. Би өөрөө тамирчин учраас  энэ зовлонг  сайн мэднэ.   Тэгээд дэлгүүр нээж дугуйгаа угсрах санаа төрсөн. Үүний зэрэгцээ хүмүүсийн дугуй засч, зөвлөж эхэлсэн. Цэвэр өөрийн сонирхлоороо эхэлсэн гэсэн үг л дээ.  Тэр санаа маань бизнес болж, өргөжсөн. “Атилла”-гийн брэнд дэлгүүр, мэргэжлийн баг,аяллын бүлэг, засварын төв гээд салбарууд байгуулсан.  

- “Атилла дугуй” засварын газрын үйлчилгээний талаар тодруулахгүй юу. Зөвхөн өөрийн брэндийн дугуйг засдаг уу?

- Бүх төрлийн дугуйг засна.  Мөн мотоцикль, скүүтер хүртэл засч эхэлсэн.  Амралтын өдрөөр ачаалал ихтэй байдаг.  Сэлбэгүүд бүгд бий.

-Дугуйчдын хувьд хотын зам хэр чөлөөтэй, осол эндэгдэлгүй зорчих боломж олгож байна вэ?

- Нэг үеэ бодвол соёлтой, хүлээцтэй ханддаг болжээ. Урьд нь замаасаа гар, дугуйн замаараа яв гэх мэт дээрэлхсэн маягтай хандлага байсан.  Харин одоо соёлтой болсон байна. Улсаас дугуйн замыг аль болох олноор барьж байгуулж байна.  Иргэд ч нийтээрээ дугуй унадаг болсон. Эрүүл мэндийн ач холбогдлыг нь ойлгож байна.  Тиймээс цаг хугацааг давхар хэмнэдэг. Хөдөлгөөний дутагдлаас гарна. Жингийн илүүдэлтэй хүмүүс өдөр тутамдаа нэг цаг дугуй унаад сард доод тал нь таван кг хасч байна. Нурууны өвчтэй хүмүүст эмч нар дугуй унахыг зөвлөдөг. Дугуй унахад зөвхөн хөлний булчин ажиллана гэж ойлгодог. Харин нурууны булчин маш их ажилладаг. Тэр утгаараа нурууны суулттай хүнд хүртэл сайн.  Саяхан манай нэг тамирчин хэлсэн байдаг. “Миний шүд л өвдөнө. Бусад ч өвдөхгүй дээ” гэсэн. Энэ үнэн шүү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.