Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү Ким Ё Жон Өмнөд Солонгосын дайсагнасан үйлдэлд цэргийн хүчээр хариу барихад бэлэн тул цэрэг армиа бэлдэх тухай өнгөрсөн бямба гарагт төрийн мэдлийн мэдээллийн сувгаар танилцуулсан билээ. Тэгвэл өнөөдөр залуу бүсгүй хоёр Солонгосын дундах зэвсэггүйжүүлсэн бүсэд цэрэг армиа нэвтрүүлэхэд бэлэн болсон гэдгээ мэдэгджээ.
БНСУ-ын талаас Умардын эсрэг суртал ухуулга илгээж буй нь Ким Ё Жоны уур бухимдлыг төрүүлсэн бололтой. Өмнөд Солонгосын эсэргүүцэгчид Умардын эсрэг суртал ухуулга бүхий агаарын бөмбөлөг хил давуулан хөөргөх нь хоёр улсын харилцааг зөрчилдүүлэхэд хүргэдэг гол хүчин зүйлсийн нэг юм.
Сөүл Вашингтонтой хамтран Умард дахь цэрэг армийн хөдөлгөөнийг ойроос ажиглахыг оролдож байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.