ОХУ-ын Либерал ардчилсан намын удирдагч Владимир Жириновский коронавирусийн тахал өвчний улмаас хичээлийн жилийн эхлэх хугацааг хойшлуулан, аравдугаар сарын 1-ний өдөр болгож, цаашид ч ийм уламжлалтай болохыг санал болгов.
Тэрээр өөрийн Telegram хуудаснаа “Сургуулийн сурагч, оюутнуудын хичээлийн жилийг аравдугаар сарын 1-нд эхлүүлж, харин есдүгээр сарыг амралтын сар болгоё. Ингэснээр хичээлийн жил долдугаар сарыг дуустал үргэлжлэх болно. Мөн үүний үр дүнд зөвхөн аймшигт тахал тохиолдсон энэ жил биш бүх цаг үед зун уртсах болно” гэжээ.
Түүнчлэн тэрээр “Хүн бүхэн Мэдлэгийн өдрийг есдүгээр сарын 1-нд тэмдэглэж дассан гэсэн үндэслэлээр энэхүү саналаас татгалзах хэрэггүй. Хүйтэн орны бүх хүн өвдөөд дасчихсан байдаг билүү? Магадгүй бид хүмүүст дулаан улиралд илүү их цаг зарцуулан, бага өвдөхөд нь туслах ч юм билүү?” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Жириновский урьд өмнө нь хичээлийн жил эхлэх хугацааг есдүгээр сараас аравдугаар сар хүртэл хойшлуулахыг удаа дараа уриалж байсан аж. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас харин уламжлал болсон энэ өдрийг хойшлуулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэж байв. Мөн эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар ч энэхүү саналыг эсэргүүцэж байжээ.
Эх сурвалж: Риа Новости
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ солиотой еврей шүү