СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусгүй 24 хоносон Шинэ Зеландад халдвар дахин илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ Зеланд улс коронавирусийн халдварыг ялан дийлсэн улс гэдгээ зарлаад 24 хоног өнгөрчээ. Тэгвэл Их Британиас ирсэн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрснийг мэдээлсэн байна.

Коронавирусгүй улс болсон гэдгээ зарласнаас хойш Шинэ Зеланд өнгөрсөн долоо хоногт дотоодын хорио цээрийг бүхэлд нь цуцалсан юм. Гэсэн ч хилийн хяналтыг хэвээр нь үлдээж, зөвхөн иргэдээ болон тусгай үүргийн ажилтнуудыг нэвтрүүлэхээр болсон.

юм. Ийнхүү гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдварын хоёр тохиолдол нэмэгдсэнээр нийт 1,506 хүн халдвар авч, 22 иргэн нас бараад байна.

Дотоодын хорио цээрийг цуцалснаар нийтээс зай барих шаардлагагүй, олон нийтийн цугларалтыг хорихгүй. Тус улс богино хугацаанд халдваргүй улс болсон нь хилээ эрт хааж, улс даяар хөл хорио тогтоосны үр дүн хэмээн тайлбарлаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.