Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
-Коронавирус нь дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэн 8 сая 100 мянган хүн өвчилж 436 мянган хүн нас барсан байна.
Дэлхий нийтэд сүүлийн 24 цаг 118 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шуурхай 119 дугаарт 168 дуудлага ирснээс хүмүүс амны хаалтаа зүүх нь багасч, худалдаа үйлчилгээний ажилчид амны хаалтгүй иргэдэд үйлчилж байгаа талаарх дуудлага ирсэн бол гадаад улсаас Швед, Солонгос, Япон, Бразил улсаас зургаан иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авлаа.
Дэлхийн хэмжээнд амны хаалтны нийт 172 судалгаа явуулснаас коронавирусээс 85 хувь сэргийлдэг болох нь батлагдлаа. Мөн дэлхий даяар өдөр бүр халдварын тохиолдол 100 мянга гаруйгаар нэмэгдэж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсэн байна.
Тусгайлан ажиглах байранд нийтдээ 1854 хүн байгаа бөгөөд 156 эмч эмнэлгийн мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн нийт 19 199 шинжилгээ хийгдээд байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-2020 оны зургадугаар сарын 15-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 413 хүнд коронавирусийн шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарч коронавирус илрээгүй.
Монгол улсад 197 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс нэг хүн нэмж эдгэрч нийт 109 хүн эмнэлгээс гарч, дараагийн сувилал руу шилжлээ. Одоо 88 хүн эмчлэгдэж байна. Эдгэрсэн оюутан 19 настай 32 хоног эмчлэгдэн эдгэрлээ. Ингээд тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mungag shy