СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-06-16

Судлаачид долоон зүйлийн коронавирус байгааг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирусийн эргэн тойронд: Тандалт судалгааны тойм-21

  1. Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид Ковид-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө вирус биеэс их хэмжээгээр ялгарч байгааг тогтоосон ба шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тараах эрсдэл өндөр гэж үзжээ.
  2. .
  3. Хятадын Нанжины анагаах ухааны сургуулиас эрүүл мэндийн ажилчдын дунд хийсэн судалгаагаар Ковид-19-ийн халдвартай өвчтөний ойрын хавьтлууд дунд шинж тэмдэггүй тохиолдлуудыг илрүүлэхэд ийлдэс судлалын шинжилгээ үр дүнтэйг тогтоожээ.
  4. Францын мэргэжилтнүүд коронавируст халдвартай гурван хүнд гахайн хавдар өвчин төст эмнэлзүйн шинжүүд илэрснийг мэдээлжээ.
  5. Италид сүрьеэтэй өвчтөнүүдийн дунд тархсан Ковид-19-ийн халдварыг судлахад ихэнх тохиолдлуудад халуурах шинж тэмдэг түгээмэл илэрсэн бол бусад хүндрэл бага ажиглагдсан байна.
  6. Европын судлаачид О бүлгийн цустай хүмүүс бусад бүлгийн цустай хүмүүсийг бодвол Ковид-19-ийн халдварт өртөх эрсдэл бага бол А бүлгийн цустай хүмүүс халдвар авах эрсдэл хамгийн өндөр гэж үзжээ.
  7. Хөл хорио тогтоосноор Европын орнуудад 3.1 сая хүнийг нас барах эрсдэлээс хамгаалсан гэж Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд тооцоолжээ.
  8. Сан Франциско хотын хүн амын дунд эргэлтэд байгаа шинэ коронавирусийг судлахад долоон зүйлийн коронавирус байгааг илрүүлсэн бөгөөд хүн амын дунд халдвар гаднаас дахин дахин орж ирснийг илтгэж байгаа аж.
  9. .
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.