СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-06-16

АТГ-аас Улсын онцгой комиссын гишүүдийг шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АТГ-аас .

Тодруулбал, БНСУ тэргүүтэй орнуудаас “Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь татан авахдаа нэрсийн дарааллыг удаа дараа өөрчлөн УИХ-ын гишүүн, улстөрчдийн эхнэр, хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нэр нөлөө бүхий албан тушаалтан, бизнесмэнүүд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нислэгт багтаан бага насны хүүхдүүд, эмчилгээний журмаар гадаадад зорчоод коронавирусийн хөл хорионы улмаас гадаадад гацсан өвчтэй иргэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нислэгээс хассан.

Үүний цаана авлига өгсөн үйлдлүүд байх магадлал бүхий баримтууд бий” хэмээн АТГ-т иргэд удаа дараа гомдол гаргасан байна. Үүний мөрөөр өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн мэдээлэл, УИХ-ын гишүүд, нэр дэвшигчидтэй холбоо, хамаарал бүхий иргэдийн жагсаалтыг АТГ-аас гарган шалгаж байгаа аж.

Б.Энх

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.58

маш зөв шалгах нь зүйтэй

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.42

Зөв. Нэг нь шалгасан болж, нөгөөх нь шалгуулсан болоод өнгөрөхгүй л байгаасай. Бас УОКт ирсэн тэр их тусламж ямар замаар зарцуулагдаж байгааг шалгаасай.

зочин
4 жилийн өмнө
202.179.27.81

тамын тогооны үлгэр, бид яасан ард түмэн юм болоо, Атаа хорсол, ажиллаж яваа нэгнээ дэгээдэж унагах сэтгэл, бүхний түрүүнд өөрөө байх гэсэн аминч үзэл энэ бүхэн биднийг өөдлүүлэхгүй нь ээ. УОК -ыг одоо оролдож эхэллээ, энэ хүмүүс цаг наргүй л боломжоороо л асуудлыг зохицуулж байгаа . над энд ямар ч танил тал байхгүй зүгээр л энэ хандлагыг бодохоор маш гунигтай санагдлаа. Бид хөгжих болов уу

Ганаа
4 жилийн өмнө
203.91.115.55

Танил тал бхгүй л юм бол чамд эдгээр гай зовлон дайраагүй л бол гай болохгүй шиг байвал яасийн

Zochin
4 жилийн өмнө
47.156.136.205

Zondoo hymyysees $1500-2000 hoorond mongo avsan bn le mash oroi shalgaj bna АТГ

Зочин
4 жилийн өмнө
98.7.80.146

Чамд баримт нь байвал дэлгээч хө. Чадахгүй бол Худлаа цуураж ажил хийж буй хүмүүсийг харлуулахаа болих хэрэгтэй.

Ганаа
4 жилийн өмнө
203.91.115.55

Яг үнэн 3саяаас 4н саяын хооронд хахуул өгч баыж ирж бна монгол мөнгөөр даан ч надад луйварчдад өгөх мөнгө хүрэхгүй бна лда заавал гүйцээж өгөхгүй бол бүтгүй гн яахаа мэдэхгүй бнаа

Жамсран
4 жилийн өмнө
67.169.150.163

Би оюутан хүүхдээ эргэх,биеэ үзүүлэх зорилготой ирсэн,тулгуур эрхтний бэрхшээлтэй.Монголд хөгжлийн бэрхшээлтэй,асрамжиндаа байдаг хүүхдээ айлд орхиод ирсэн,визний хугацаа дууссан.Нотлох бүх л баримт,эмнэлэгийн магадлагаагаа хавсаргаад өргөдөлөө өгөөд хүлээгээд л байдаг.Надаас ч илүү хүнд нөхцөлтэй нь яваад байгаа юм байх даа гэж бодоод байгаа минь эндүүрэл байжээ.

Жамсран
4 жилийн өмнө
67.169.150.163

Би АНУ-д гацсан 58 настай 2 удаа тархинд цус харвасны улмаас хөдөлгөөний бэрхшээлтэй хүн байгаа юмаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.