СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын тэрбумтныг барьцаалахыг оролджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын тэргүүн баячуудын нэг Хе Шианжианыг хулгайлан барьцаалах оролдлого гарчээ. Тэрээр Хятадын Медиа группыг үүсгэн байгуулагч бөгөөд дэлхийд данстай тэрбумтнуудын нэг юм.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт өмнөд Гуандон мужийн Фошан хот дахь тансаг зэрэглэлийн харшид нь үл таних этгээдүүд нэвтэрсэн талаар дуудлага цагдаагийн газарт иржээ. .

Ноён Хегийн хүү барьцаалагчдыг ирэх үед харшаас зугтан гарч, зэргэлдээх голд сэлэн тусламж дуудахаар явсан байна. Цагдаагийн газарт ирсэн мэдээллээр харшид нэвтэрсэн сэжиг бүхий этгээдүүд гартаа  тэсрэх бодис барьсан байжээ. Уг дуудлагыг харшаас сэлж зугтаж чадсан Хе Шианжианы хүү 55 настай Хе Жианфен өгсөн гэж үзэж байна. Хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд Мидеа группийн зүгээс цагдаагийн байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлжээ.

Хе Шианжиан нь 24,8 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Хятадын зургаа дахь чинээлэг эрхмээр нэрлэгдсэн байна. Тэрээр 26 настай байхдаа 1968 онд өөрийн эзэнт гүрний суурийг тавьжээ. Хамгийн анх лонх, савны таг, машины эд анги үйлдвэрлэж эхэлсэн бол орчин цагт гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, агаар цэвэршүүлэгчийн үйлдвэрлэлээр улсын шилдэг компаниудын нэг болсон юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.