СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Американ экспресс” компани БНХАУ-д ажиллахаар болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

АНУ-ын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Американ экспресс” компани хоёр орны хооронд зөрчил байгаа ч эх оронд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг БНХАУ-аас авсан гэж “Ройтерс” агентлагаас мэдээлжээ. Энэ компани БНХАУ-д зээлийн картны үйлчилгээ эрхлэх анхны гадаад компани болж байгаа аж.

Мөн энэ алхам нь БНХАУ-ын санхүүгийн салбарыг цаашид нээж болохыг харуулж байгааг онцолсон байна. Харин АНУ-ын компанийн зүгээс энэ оны сүүлчээр мөнгөн гүйлгээ хийх ажиллагааг эхлүүлнэ гэж найдаж байгаагаа дурджээ. Энэ зөвшөөрөл нь удаан хугацаанд манай стратегийн өсөлт урагшлахад чухал алхмаас гадна түүхэн чухал мөч болохыг харуулж байна. Мөн зөвхөн “Американ экспресс” компанийн хувьд биш БНХАУ-д төлбөрийн үйлчилгээний салбарын хөгжил,цаашдын өсөлтийн хувьд чухал гэж тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Стивен Сквери онцолжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.