Крис Кайл хэд хоногийн өмнө өдрийн хоолоо идэхдээ орон нутгийн бизнесээ дэмжихээр шийджээ. Гэвч тэрээр гэрээсээ ч гарах хэрэг байсангүй. Яагаад гэвэл түүний сонгосон зоогийн газрыг түүний бяцхан охин Эйва ажиллуулдаг аж.
Агаарын бөмбөлөгтэй сандал дээр суугаад, өдрийн хоолоо амтархан идсэн Крис өөрийн Инстаграм хуудаснаа уг зоогийн газрын талаар шүүмж бичсэн нь олон хүний анхаарлыг татаж, өхөөрдлийг төрүүлэв.
Тэрээр Инстаграм пост дээрээ “Би өнөөдөр үдийн цайныхаа цагаар өөр нэгэн Африк-Америк өмчлөлтэй бизнесийг дэмжихийг хичээлээ. Энэ бол дөрөвдүгээр сарын сүүлээр нээсэн “Эйвагийн гал тогоо” юм. Эднийх маш цэвэрхэн байгууламж хэдий ч эзнийх нь талаар хэдэн юм хэлмээр байна. Эхлээд би түүнээс миний төрсөн өдөр биш байтал яагаад сандал дээр минь агаарын бөмбөлгүүд байгааг асуусан. Гэтэл тэр надад “Эд нар ээжийнх тул хүний юманд бүү анхаарал хандуул” гэж хэлсэн. Мөн би энэ зоогийн газар дахь цорын ганц үйлчлүүлэгч байсан хэдий ч захиалгаа 45 минутын турш хүлээсэн. Тэр эхэндээ маш сайн ахиц гаргаж байсан ч удалгүй 20 минутын завсарлага аваад, хүүхэлдэйн кино үзэж эхэлсэн. Ерөнхийдөө үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай ч тогооч нь хэтэрхий өхөөрдөм учир би түүнд дахиад нэг боломж өгнө өө. Нэг алдлаа гээд Африк-Америк эзэмшилтэй бизнесүүдээ шууд орхихгүй байцгаая” гэсэн үнэнч шүүмж бичсэн байна.
Түүний энэхүү хөгжилтэй пост тэр дороо цахим ертөнцөөр трэнд болон, бусад эцэг эхчүүд ч хүүхдүүдийнхээ эрхэлдэг “бизнес”-ийн талаар хөгжилтэй түүхүүдийг хуваалцсан юм. Крис Кайл олон хүнээс ирсэн урам зоригийн үгэнд талархал илэрхийлэн “Хүнд хэцүү энэ цаг үед бидний пост дэлхий даяарх хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ болж байгаад баяртай байна” гэжээ.
Эх сурвалж: boredpanda.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөөрхөн юм аа
Ёстой хөөрхөн
Yamar huurhun yum bee.