СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филиппиний сэтгүүлчид зургаан жилийн хорих ял оноов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Филиппин улсад хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгааг харуулсан үйл явдал боллоо хэмээн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлаж байна.

Сэтгүүлч Мариа Рессаг цахим орчинд гүтгэлэг явуулсан гэм буруутай хэмээн шүүхээс мэдэгджээ. Тэрээр энэ шийдвэрийг илт улс төржсөн шийдвэр хэмээн буруутгаж байна. Мөн уг хэрэгт Rappler цахим хуудасны бичээч байсан хүнийг буруутгаж яллажээ. Тэднийг батлан даалтад сулласан байсан ч зургаан жилийн хорих ял сонсгосон байна.

Харин Ерөнхийлөгч болоод түүнийг дэмжигчдийн зүгээс хатагтай Мариа Ресса болон түүний мэдээллийн сайт хуурамч мэдээ тараасан гэж буруутгаж байна.

Тус улсад сэтгүүлзүйн салбарын ажилтнууд айдас, дарамтанд байдгийн хамгийн том жишээ нь хатагтай Рессагийн хэргийг шийдсэн байдлаас харагдаж байна хэмээн дотоодын болоод гадаадын эх сурвалжууд дамжууллаа.

Сэтгүүлч Ресса болон хамтрагчид нь хорих ял оноосон хэрэг найман жилийн өмнөөс эхтэй ажээ. 2012 онд Rappler сайтад бизнес эрхлэгч Вилфредо Кенгийн өмнөх шүүгчтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс дөрвөн сарын дараа прокурорууд хэргийг шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ цахим гүтгэлэг үйлдсэн хэмээн буруутгажээ.

Марио Ресса нь Филиппин улсад төрсөн ч АНУ-д өсч, 1980-аад оны үед Фердинанд Маркосын захиргаадалтын дэглэм нурсны дараа эх орондоо эргэн иржээ. Тэрээр

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.