СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Хуурамч мэдээлэл тараасан 51 пэйж хуудсыг хаасан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

УИХ-ын ээлжит сонгуулийн компанит ажил эхэлсэнтэй холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллага нэр дэвшигчдийн гомдолд дарагдаад байгаа аж. Нэр дэвшигчдээс ямар гомдол ирж байгаа, түүний шийдвэрлэлтийн талаар ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

-Цагдаагийн байгууллагад УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 676 гомдол дуудлага мэдээлэл ирсэн. Ирсэн дуудлага мэдээллийн 308 нийслэл, 368 нь орон нутагт ирсэн. Гомдлын дийлэнх хэсэг нь сурталчилгааны самбар эвдсэн, хулгайлсан, цахим орчимд хуурамч мэдээлэл тараасан гэх дуудлага эзэлж байна.

Түүнээс 390 хэрэгт нь хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгаж буй хэргийн 58 хувь нь хуульд зааснаас өөрөөр сурталчилгаа явуулсан гэх гомдол эзэлж байна. Одоогоор эрүүгийн гурван хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, дөрвөн хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж байна. Хуурамч мэдээлэл тараасан 71 фэйсбүүк хуудсын 51-ийг нь хаасан.

ТЕГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Баярхүү:

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд хууль бусаар халдах нөлөөлөх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд халдсан гэмт хэрэг мөн. Иймд уг асуудлыг ТЕГ-аас давхар шалгаж байгаа. Манай байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байна. Манайд өнөөдрийн байдлаар 43 гомдол ирсний 37 нь гэмт хэргийн шинжтэй байна. Зөрчлийн шинжтэй зургаан гомдлын тавыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Цахим хаяг, ном, хэвлэмэл хуудсаар дамжуулан нэр дэвшигчийн талаар хуурамч мэдээлэл тараасан, мөнгө тараасан гэх хэргийг шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.