Америк дуучин Селена Гомез 179 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсаа сайн үйлсийн төлөө ашиглаж байна.
Цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын үхлийг эсэргүүцэн иргэд АНУ даяар жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа энэ үеэр Инстаграмын зургаа дахь хамгийн их дагагчтай аккаунтыг эзэмшдэг Селена Гомез өөрийн хуудсаа нэр алдартай Африк гаралтай нийгмийн идэвхтнүүдэд хэрэглүүлж байгаа гэнэ. Энэ удаад 1960 онд Америкийн Өмнөд хэсгийн бага сургуулийн анхны Африк гаралтай Америк сурагч болон, тус сургуульд арьс өнгөөр тусгаарлах явдлыг үгүй хийж байсан түүхтэй Руби Бридж түүний хуудсыг нэг өдрийн турш зээлжээ.
Өдгөө 65 настай Бридж дуучны хуудас дээр байршуулсан бичлэг дээрээ “Надад та бүхэнтэй шууд ярилцах боломж олгосон Селенад талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Өнөөдөр би та бүхэнтэй урьд өмнө нь хэний ч харж байгаагүй нэгэн бичлэгийг хуваалцах болно. Энэ бол 1960 онд, Нью Орлеансд миний нэгдүгээр ангид орсон анхны өдрийн бичлэг юм. “Хүүхдүүд харж байсан” баримтат киноны уг бичлэгт Иргэний эрхийн хөдөлгөөний үеэр өнгөт арьст гэр бүлүүд ямар их зориг гаргаж байсныг харуулна” гэв.
Тэрээр үргэлжлүүлэн “Би амьдралынхаа олон жилийг хүлцэнгүй байдал, эв нэгдлийг дэмжихэд зориулсан. Энэ иргэний үймээн самууны үеэр Африк гаралтай Америкчуудын амь насыг хамгаалахын тулд бид бүгдээрээ нэгдэх нь нэн чухал юм. Энэхүү гайхалтай платформ дээр намайг өөрийн түүхээ ярьж, энэ үеийн ач холбогдлын талаар илүү их хүнд ойлгуулах боломжийг олгосон Селенад бид талархаж байна” гэлээ.
Гомез өөрийн Инстаграм хуудсаа мөн Ибрам Экс.Кенди, Ракуэл Уиллис, Кендрик Сэмпсон зэрэг Африк-Америк идэвхтэнүүдийн ажил, үзэл санааг сурталчлах зорилгоор ашиглаад байна.
Эх сурвалж: USA Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
saihanl Sanaa bna gevch hard horluulahgui gesen batalgaa ymuu
тэнэг эм ийм тэнэг болохоор нь жастин хаясан юм
ЖАСТИН НЬ БҮҮР ТЭНЭГШДЭЭ МАЛАА