Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн шуурхай мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
2020 оны зургадугаар сарын 14-ний өдөр 258 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч коронавирус илрээгүй. Коронавирусээ эмчлүүлж байсан арван хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэд 17-55 хоног эмчлэгдэн гарлаа. Одоогийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 108 иргэн байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн өвчлөл 118 мянгаар нэмэгдэж, 3000 хүн нас барлаа. Энэ нь өмнөх өдрийхөөс өвчлөл 8000-р нэмэгдэж, нас баралт 800-р буурсан мэдээтэй байна.
Манай улсад таван хүн ажиглалтад шинээр орж, есөн хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 2061 хүн ажиглалтын байранд байна. Тусгаарлах байранд 1-5 насны 57 хүүхэд, жирэмсэн 39 эмэгтэй байна.
Шуурхай дуудлагын 119 утсанд 24 цагийн хугацаанд 165 дуудлага ирснээс коронавирусээс сэргийлэх эмнэл зүйн зөвөлгөө, мөн иргэд зусланд гарахад ямар дэглэм баримтлах талаар зөвлөмж авсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.