СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Францын Корсика аралд үер буужээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Франц улсын харьяа Газар дундын тэнгисийн Корсика арлын нийслэл Аяччо хотод энэ сарын 11-ний өдөр их хэмжээний хур тунадас унаж, үер буужээ..

Замууд ширүүн урсгалтай гол болон хувирч, автомашин болон гудамжны бусад объектууд үерт урсан одож, их хэмжээний хохирол учирчээ. Гал сөнөөгчид тээврийн хэрэгсэлдээ гацсан иргэдийг аврах олон удаагийн яаралтай тусламжийн ажиллагаа явуулсан байна.

Хотын зарим хэсгээр илүү хүчтэй бороо орж, албан ёсны мэдээллээс хамаагүй өндөр буюу 120 мм хүрсэн хур тунадас орсон гэнэ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэлснээр энэхүү цаг уурын үзэгдлийн улмаас хүн нас бараагүй ба нэг хүн хөнгөн гэмтжээ.

Албаныхан үерийн ус татагдан, бүс нутгийг үнэлэх аюулгүй байдал бий болсон үед хохирлын хэмжээг бүрэн тогтоохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: The Watchers

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.