БНХАУ-д хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй Австрали улсын иргэнд цаазаар авах ял оноожээ.
Австралийн Гадаад харилцаа, худалдааны яам энэхүү шийдвэрт “Маш их харамсаж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд иргэндээ консулын тусламж үзүүлж байгаа ажээ. Яамны албан ёсны мэдэгдэлд “Австрали улс ямар ч тохиолдолд аливаа хүнийг цаазаар авах ялыг эсэргүүцдэг. Бид цаазаар авах ялыг дэлхий даяар устгахыг дэмждэг ба бидэнд байгаа бүх боломжоороо дамжуулан энэ зорилгоо биелүүлэхийг эрмэлзэж байна” гэжээ.
Хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт Хятадын хууль хяналтын байгууллагууд ихэвчлэн онц хүнд шийтгэл оногдуулдаг. Тус улсын болон гадаадын иргэд ялгаагүй удаан хугацаагаар хоригдож, цаазаар авах ял сонсох тохиолдол их. Аливаа мансууруулах бодисыг 50 граммаас дээш хэмжээгээр эзэмшиж буй нь тогтоогдсон хэрэгтэн бүрт цаазын ял оноодог байна.
Энэхүү шийдвэр Хятад, Австралийн хоорондын зөрчлийг улам хурцатгах магадлалтай. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон шинэ коронавирусийн тахлын талаар албан ёсны мөрдлөгийн ажил эхлүүлэхийг уриалсан нь Бээжин дэх эрх баригчдын уур бухимдлыг төрүүлж, сүүлийн хэдэн долоо хоногийн явцад хоёр улсын харилцаа хөндийрөөд байгаа юм.
Өнгөрсөн жил Канадын хоёр иргэн мөн хар тамхины хэргээр цаазаар авах ял сонссон. Энэхүү шүүхийн шийдвэр гарах үед Хуавэй компанийн өндөр албан тушаалтан Мэнг Ванжоу баривчлагдсаны улмаас Оттава, Бээжингийн хооронд хэцүүхэн дипломат маргаан өрнөөд байсан билээ. Үүний улмаас зарим шинжээчид Хятад улс Канадын иргэдийг төрийн хөшүүрэг болгон ашиглаж байна гэж үзэж байв.
БНХАУ нь Австралийн хамгийн том худалдааны түнш бөгөөд 2018 онд гэхэд хоёр орны хоорондох нийт худалдааны үнийн дүн 214 тэрбум ам.доллароос давж байжээ. Коронавирусийн хямралтай тулгараад байгаа Австрали улсын хувьд энэхүү эдийн засгийн харилцаа хэзээнээс илүү чухал хэдий ч тус улс Хятадын Ухань хотод эхэлсэн тахлын мөрдлөгийн ажлыг олон нийтийн өмнө уриалснаар хоёр улсын худалдааны харилцаа орвонгоороо эргээд байгаа бололтой.
Тавдугаар сарын 12-ноос Хятад Австралийн дөрвөн том нядалгааны газраас үхрийн мах авахаа зогсоон, эрүүл мэндийн асуудлыг онцолсон байна. Үүнээс тав хоногийн дараа тус улс Австралийн арвайн импортод 80 хувиас дээш үнийн гаалийн татвар тогтоожээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол Улсад маань ашигтай давуу байдал бий болж байна
Монгол Улсад маань ашигтай давуу байдал бий болж байна
Монгол Улсад маань ашигтай давуу байдал бий болж байна
Tiim bsan ch end bichej daldganahgui bval zugeer baih.
Hyatduud neh yadargaatai neg ulstai muudhaara ter ulsih ni huniig hyattda horiod tsaazlaad bdin ugsa. USA bolon canada tai muudchad basn baahan ter ulsiin humuusig shorond hiij bilee.