Д.Нарангэрэл: Манай оронд 2607 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 55 их эмч эмчилгээ үзүүлж байна. Гараа тогтмол угаах, хүн хоорондын зайг барих нь маш чухал юм. Бид сонор сэрэмжээ алдахгүйгээр амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэйг сануулж байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: АНУ-д халдвар авсан хүний тоо хоёр сая 38 мянга гаруйд хүрчээ. Бразилд 21 мянга 700 гаруй шинэ тохиолдол бүртгэсэн байна. Тус улс нас баралтын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Энэтхэгт 11 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн.
А.Амбасэлмаа : 2020 оны зургадугаар сарын 13-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад нийт 294 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарч коронавирус илрээгүй байна. Мөн өнөөдөр гурван оюутан эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ.
Батлан хамгаалахын нийт 68 оюутан коронавирусийн халдвар авснаас 29 оюутан одоогоор эдгэрээд байна.
Ингэснээр Монгол улсад 197 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж нийт 98 хүн эдгэж, 99 хүн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.