СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бээжинд хэсэгчлэн хөл хорио тогтоолоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын хүнс, жимсний нийлүүлэлтийн 90 хувийг хангадаг Шинь Фа Ди хүнсний бөөний захаар үйлчлүүлсэн 50 орчим насны хоёр эрэгтэйгээс коронавирус илэрсний дараа тус захыг битүүмжилж дотор нь байсан 10,000 хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлжээ. Тэдэнтэй ойр харьцсан 517 хүнд шинжилгээ хийхэд 45 хүнээс коронавирус илэрсэн байна. Гэвч эдгээр халдварлагчдын алинд нь ч шинж тэмдэг илрээгүй ажээ.

Захыг бүрэн хамгаалалтад авч битүүмжлэн, 24 цагийн турш цагдаа нар хамгаалж байна. Сүүлийн 55 хоногийн турш Хятадад орон нутгийн халдвар илрээгүй байсан бөгөөд шинээр нэмэгдсэн цөөн тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байсан юм.

Харин ийнхүү нийслэл хотод халдвар орон нутгийн шинжтэйгээр дахин тархаж, хоёр дахь давлагаа эхэлсэн байж болзошгүй тул эрх баригчид шуурхай арга хэмжээ авч хотод хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байна. .

Тус захад ажилладаггүй ч үйлчлүүлсэн иргэдийг ч мөн эрх баригчид илрүүлэн шинжлэхээр ажиллаж байна..

Нийслэл хотын хэмжээнд эрсдэлээс урьдчилан сэргийлж спортын арга хэмжээ, олон нийтийн цуглааныг дахин хорилоо.

Эх сурвалж: BBC, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.