СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-06-13

“THE VOICE OF MONGOLIA”-гийн шилдэг оролцогч Б.Оюуг дэмжээрэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Үндэсний шилдэг шинэ дуу хоолой шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны 2-р улирлын ЯЛАГЧ тодрох жинхэнэ сэтгэл догдлуулсан сүүлийн шат маргааш болно. Олон олон авьяаслаг оролцогчдоос шалгаран үлдсэн шилдгийн шилдэг 4 оролцогчид авьяас чадлаа сорьж, ялагч тодорно.

Шилдэг дөрөвт үлдсэн оролцогчдын дунд цорын ганц эмэгтэй дуучин байгаа нь Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн няцашгүй цуцашгүй, дуундаа орж, үзэгчдийг уярааж хайлуулж чаддаг Б.Оюу. Асар их авьяас, цуцашгүй хөдөлмөрч зан, гоо үзэсгэлэнгээрээ бусдыг байлдан дагуулж байгаа урлаг өөд тэмүүлэх эрч хүч дүүрэн . Шоуны турш үзэгчдээ баярлуулж, тэднийг гайхалтай дуу хоолойгоороо бишрүүлж, тайзан дээр биеэ авч явах соёл, өвөрмөц төрх, өөрийн гэсэн өнгөөрөө ялгарч байгаа Б.Оюуг дэмжин саналаа өгөхийг нийт Монголчууддаа уриалж байна.

“The Voice of Mongolia” шоуны дүрэм ёсоор маргааш 2 удаа санал хураалт болно. . Тиймээс Монгол бүсгүйчүүд, монгол ээжүүдийн төлөөлөн тайзнаа гарч байгаа Б.Оюуг дэмжиж та хоёр удаа  саналаа өгөх ёстой гэдгийг битгий мартаарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.