СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын Ерөнхийлөгч Их Британид айлчилна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ВВС агентлагийн мэдээлснээр Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зургадугаар сарын 18-ны өдрийн баасан гарагт Их Британи улсын нийслэл Лондон хотод айлчлахаар болжээ. .

Уэльсийн ханхүү Чарльз болон Корнуоллын гүнгийн авхай Камилла нар Ерөнхийлөгч Макроныг угтан авч уулзахаар төлөвлөжээ. Тэд Францын хувьсгалын баатар, армийн офицер Шарль де Голлийн алдарт илтгэлээ тавьсны 80 жилийн ойн баярыг тэмдэглэх юм байна. Уг арга хэмжээ нь хөл хорьсноос хойш болж буй анхны томоохон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ гэдгээрээ ч мөн онцлог ажээ.

Ёслолын үеэр цугласан хүндэт зочид хоорондоо зай барих Засгийн газрын удирдамжийг биелүүлнэ. 71 настай ханхүү Чарльз өнгөрсөн гуравдугаар сард коронавирусээр халдварлаж өөрийгөө тусгаарлаж эхэлснээс хойш Бирхаллд байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.