Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Өчигдрийн байдлаар Монгол улсад коронавирусийн гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 197 тохиолдол бүртгэгдэж, 95 иргэн эдгэрээд байгаа билээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
-Дэлхий нийтэд сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн өвчлөл 140 мянгаар нэмэгдэж, 4000 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрийyхөөс өвчлөл 11 мянгаар нэмэгдэж, нас баралт 127 буурсан мэдээтэй байна.
Манай улсад 535 хүн ажиглалтад шинээр орлоо. Мөн 157 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2057 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй иргэдэд 22 их эмч, 51 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдөр 8:15 цагт Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 251 зорчигч эх орондоо ирсэн.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-2020 оны зургадугаар сарын 13-ны өдөр 326 хүнд шинжилгээ хийхэд бүгд "сөрөг" гарч коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 271 хүнд мөн вирус илрээгүй байна.
Батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95, эмчлэгдэж буй 102 иргэн байна. Үүнээс хүүхэд нэг, жирэмсэн гурав, архаг хууч өвчтэй хоёр иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 91, хүндэвтэр 11 хүн байна.
Мөн, Энэтхэг-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 251 иргэний шинжилгээний ажил эхлээд явж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.