СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Ливан улс даяар хямралыг эсэргүүцэн жагсаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Ливан улсын хотуудад хоёр дахь шөнөдөө дараалан олон зуун иргэн жагсаалд нэгдэж эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн байна. .

Коронавирус тархаж эхэлсэн нь эдийн засаг, санхүүгийн хямралыг улам бүр хүндрүүлжээ. Нийслэл Бейрут, хойд хэсгийн Триполи зэрэг хотуудад жагсагчид цагдаа нар луу чулуу, галт бөмбөг шидсэн байна. Хариуд нь цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, хиймэл сумтай буу ашиглажээ.

Мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасантай холбогдуулан өчигдөр буюу баасан гарагт Ливаны Засгийн газар ханшийн уналтыг тогтоон барихын тулд АНУ-ын мөнгөн тэмдэгт долларыг зах зээлд түлхүү нэвтрүүлэхээр болсон гэдгийг мэдэгдсэн байна. Засгийн газрын арга хэмжээ ирэх долоо хоногийн даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.

Тус улс эдийн засгаа эргэн сэргээхийн тулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт, санхүүжилт олгох хүсэлтээ Олон улсын валютын санд тавьж, яриа хэлэлцээрт бэлдэж байна.

гэдгийг эх сурвалжид онцолжээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдал, ханшийн уналтыг эсэргүүцсэн иргэд банк, худалдааны төвүүдийн гадаа жагссан байна. Иргэд улс төрчид болон банкуудыг хямралд буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.