Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ нислэгээр тус улсад шавилан сууж байгаа 18 хүртэл насны 229 ламхай эх орондоо ирж байна.
Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд
Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.
Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхэд шавилан суудаг бөгөөд тэдгээрийн 219 нь эх орондоо буцах хүсэлт гаргажээ.
Тэдгээр хүүхдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон. Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана.
Мэдээллийг МХЕГ-ын шууд дамжуулалтаар хүргэж байна.
Энэтхэг улс коронавирусийн халдварын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт орж байна. Тус нислэг нь БНЭУ руу хийсэн тусгай үүргийн хоёр дахь нислэг юм. Өмнө нь Дели хот руу тусгай нислэг үйлдсэн билээ. Энэ сард гадаад улсаас иргэдээ татан авах нийт есөн нислэг хийхээр төлөвлөснөөс ийнхүү дөрөвдэх удаагийн тусгай үүргийн онгоц эх орондоо газардлаа.
Энэ сард 900 гаруй иргэн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд байна.
Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын 16 байцаагч улаан бүсэд ажиллаж байгаагаас нь дөрөв нь дотогш орж хяналт, шалгалт хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дели улс биш хот байлгүй дээ буруу яриад байхын доо