СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Чикагод дэлгүүр тонох зуур цагдаагийн ажилтнууд амарч, унтаж байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Өнгөт арьст иргэн Жорж Флойдын амь насыг цагаан арьст цагдаа бүрэлгэсний дараа АНУ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Жагсаал, үймээн самуун газар авсан хотуудын нэг нь Чикаго юм.

Тэгвэл .

АНУ-ын конгрессийн төлөөлөгч Робби Рашийн штабын байранд гурван ахлах байцаагч зэрэг цагдаагийн 13 офицер попкорн идэж, утсаар ярин, зарим нь бүр унтаж байсныг хяналтын камераас харсан тухай конгрессийн гишүүн болон Чикаго хотын дарга Лори Лайтфүт мэдэгдсэн байна.

Конгрессийн гишүүний кампанит ажлын байр тавдугаар сарын 31-ний шөнө дайралтад өртсөн ба эргэн тойронд нь байдаг дэлгүүр, худалдааны төвүүд дээрэмдүүлсэн юм. Тиймээс хяналтын камерын бичлэгийг шалгах шаардлагатай болсон нь цагдаагийн офицеруудын дээрх үйлдлийг илрүүлэхэд тусалжээ.

Раш “жагсагчид тэдний нүдэн дээр хулгай дээрэм хийж байхад цагдаа нар миний шарах шүүгээнд миний попкорныг халааж, өөрсдөдөө зориулан кофе чанаж ууж, амарцгааж байсан. Тэдэнд хотын бизнес эрхлэгчдэд гарз хохирол учрах нь огт хамаагүй бололтой” хэмээн мэдээлсэн байна.

Цагдаа нар тавдугаар сарын 31-ээс зургадугаар сарын 1-д шилжих шөнө багадаа таван цагийн турш ийнхүү нуугдан тухалсан нь хотоо, иргэдээ бодоогүй, хэзээ ч байж боломгүй үйлдэл хэмээн Чикаго хотын дарга уурсан бухимджээ.

Эх сурвалж: CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Hköööö
3 жилийн өмнө
84.189.93.211

Heregten bolj bhaar ingeed untaj bsan deer

Zohiol
3 жилийн өмнө
84.189.93.211

Ochood zohitsuulah geheer nuguu davarchihsan haruud ni uuduus ni eserguutsel uzuuleed gai bolno tegeed zodood zohiod bur bhgui ni buudchihval uursduu heregten bolchihno bur shorond yavna ternii orond ingeed kofe goo uugaad untaj baisan deer baihdooooo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.