Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет ажил үүргээ гүйцэтгэх үедээ урьд өмнө видео дуудлага огт ашиглаж байгаагүй ажээ. Тэгвэл коронавирусийн тархалтаас сэргийлж хөл хорьсонтой холбогдуулан хатан хаан анх удаа видео бага хурал хийсэн байна.
Энэ жил 94 насыг зооглож буй хатан Элизабет асран халамжлагчдын долоо хоногийг тохиолдуулан өөрийн охин гүнж Энн болон асран халамжлагчдын төлөөлөлтэй хатан хааны гэр бүлийн Твиттер хаягаар дамжуулан уулзалт хийжээ. Энэ уулзалтаар хөдөлмөрийн чадвараа алдсан гэр бүлийн гишүүн, дотно найз нөхөд, өвдсөн хүмүүс, өндөр настнуудаа цалин, тэтгэмжгүйгээр асран халамжилдаг долоон сая хүний асуудлыг хөндсөн байна.
Хатан “та бүхэнд тохиолдсон үйл явдал, түүхийг сонсох сонирхолтой байлаа. Надад маш их сэтгэгдэл төрүүллээ. Өнөөдөр та нартай уулзсандаа баяртай байна” хэмээн ярьжээ. Хэдийгээр Zoom ашигласан видео хурал байсан ч хатан хаан уламжлалын дагуу бага хуралд хамгийн сүүлд орж ирэн, хамгийн түрүүнд гарсан байна. 40 гаруй минут үргэлжилсэн уулзалтын 20 орчим минутадад хатан хаан нэгджээ.
Элизабет хатан хөл хорио тогтоосноос хойш тавдугаар сарын 31-ний өдөр анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн бөгөөд үүний дараа Виндсор шилтгээний ойролцоо одой морь унаж буй бичлэгээ илгээсэн билээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.