Америкийн шүтээн нэвтрүүлгээс төрөн гарсан авьяаслаг уран бүтээлчдийн нэг дуучин, дуу зохиогч, найруулагч Келли Кларксон долоон жил хамт амьдарсан нөхөр, менежер Брэндон Блэкстокоос салах болсноо албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Тэрээр салах өргөдлөө хууль ёсны байгууллагад өгөхдөө “хоорондоо таарч тохирохгүй, огт өөр хүмүүс” учир гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй хэмээн дурджээ. Продюссер Блэксток анхны эхнэрээсээ хоёр хүүхэдтэй салж, 2013 онд алдарт “Voice” шоуны дасгалжуулагч Кларксонтой гэрлэн дахин хоёр хүүхдийн эцэг эх болсон юм.
Коронавирусийн тархалтаас сэргийлэх хөл хорионы үеэр Кларксон, Блэксток нар Монтана дахь гэртээ хамтдаа цагийг өнгөрөөсөн байна. Энэ сарын 4-ний өдөр гаргасан салах өргөдөлдөө Кларксон хүүхдүүдээ хуулийн дагуу хамтран өсгөхийг хүсчээ. Шүүхийн баримт бичигт хосуудыг өргөдөл гаргахаасаа өмнө харилцан тохиролцсон байсан гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hend hamaatai we?