СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн 2 дахь уналт айсуй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн улс орнуудыг нөмөрсөн коронавирусийн халдвар хоёр дахь удаагаа цохилт өгч, эдийн засгийг улам бүр дордуулж, хөрөнгийн биржүүд уналтад орно хэмээн эдийн засагчид эмээж байна.

Коронавирус эдийн засгийг таамаглаж байснаас ч илүү хүнд байдалд оруулна гэсэн айдсаас үүдэлтэй дэлхий даяар үнэт цаасны ханш буураад байгаа юм. .

АНУ-ын гурван гол хувьцааны ханш сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрлээ. Доу Жонсын аж үйлдвэрийн дундаж бараг долоон хувиас доогуур байна. Өнөөдөр өглөөний байдлаар Азийн хөрөнгийн биржүүд ч унасан үзүүлэлттэй харагдлаа. Хятад, Хонконг, Японы үнэт цаасны зах зээл илт доошилсон байна.

Эрчим хүч, аялал жуулчлалын салбар үнэт цаасны зах зээлд хамгийн их алдагдал хүлээлээ. Мөн Европын томоохон компаниудын үнэт цаасны ханш дөрөв болон түүнээс илүү хувиар буурсан байна.

Тиймээс Европын зарим стратеги судлаачид дэлхийн Засгийн газрууд, улс орнууд, компани, аж ахуйн нэгжүүд, ард иргэд өмнөхөөсөө ч дор эдийн засгийн хоёр дахь уналтад бэлэн байх хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. Улс орнууд хатуу чанга хоригоо суллаж бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа эргэн нээгдсэнтэй холбогдуулан ойрын өдрүүдэд хувьцааны ханш сэргэх хандлага ажиглагдаж байсан юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.